Saltar al contenido principal
СЭТГҮҮЛЗҮЙН
БИЧЛЭГИЙН
ТӨРӨЛ ЗҮЙЛ
Ж.Бат-Ирээдүй
МСХ, МУИС
БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ
● Маргаантай байгаа
● Хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие
даасан байдал өргөжсөн
● Төрөл зүйл нэмэгдэхэд нөлөөлсөн
● Бичлэгийн төрөл зүйл холимог маягтай
болж байна
● Агуулга нь чухал учраас төрөл нь чухал
биш гэж үздэг
● Төрөл зүйлийг баримтлах нь чухал биш
● Тодорхой төрөл хэлбэрээр бичих хэрэгтэй
Л.Түдэв
Сэтгүүлчийн ур чадварыг хазаарлаж байгаа
нэг ноцтой дутагдал нь сонин бичлэгийн
төрөл зүйл бүрийг ажиглаж чадахгүйгээс
мэдээ, сурвалжаас хэтрэхгүй өрөөсгөл
байдал нийтлэг шинжтэй болжээ. Төрөл
зүйлийн ядуурал нь үгийн сангийн
ядууралтай адилхан сэтгүүлчийг
бүтээгдэхүүний гологдолд хүргэх их хортой
зүйл мөн. Сонин сэтгүүлийн газрууд ч
бичлэг, нийтлэлийн төрөл зүйлийг
олшруулахад төдий л санаачлага гаргахгүй
М.Зулькафиль
Бичлэгийн төрөл зүйл бол түүхэн хөгжлийн
явцад төлөвшиж бий болсон бүтээлийн хэв
маяг бөгөөд хэн нэгэн сэтгүүлч, судлаачийн
санаа бодол, хүсэл зоригоос үл хамааран
объектив оршиж байдаг онцлогтой юм.
ОНМХ-ийн нийт нийтлэл нэвтрүүлгийг
тэдний маш олон шинж тэмдгийг харгалзан
бичлэгийн төрөл зүйлүүдэд хуваадаг. Учир
нь бичлэгийн төрөл, зүйлд хуваарилах
зарчим байдаг.
Тодорхойлолт
Бичлэгийн төрөл зүйл бол нийтлэл,
нэвтрүүлгийн тодорхой нэг хэлбэр учраас
агуулгагүй оршин тогтох боломжгүй гэдэг нь
тодорхой. Тэгвэл агуулгагүй нийтлэл,
нэвтрүүлэг оршихгүйн нэгэн адил хэлбэргүй
нийтлэл, нэвтрүүлэг оршихгүй. Үүнээс үзвэл
нийтлэлийн хэлбэр байгаа цагт бичлэгийн
төрөл, зүйл хэмээх ойлголт байх болно.
Харин түүний шалгуур шинж тэмдгийг
харгалзан ямар бичлэгийн төрөлд оруулж,
яаж нэрлэх нь өөр асуудал юм.
Тодорхойлолт
"Бичлэгийн төрөл зүйл бол улс төрийн
сонины концерт мөн" гэдэг. Энэ бол
мэдээллийг олон янзын өнгө аяс, арга
хэлбэрээр сонирхолтой хүргэх шаарлагатай
гэсэн үг юм. Ийм учраас бүх нийтлэл
бичлэгийн хэлбэрийг нэг загварт барих биш
бичлэгийн шинэ шинэ төрөл зүйл байнга бий
болж байх тэр боломжийг нээлттэй байлгах
хэрэгтэй. Энэ бол сэтгүүлчийн ур чадвараас
л хамаарах асуудал. Ур чадвар бол чанарын
хэмжүүр, уран бүтээлийн шалгуур билээ.
Нийтлэлийн судлагдахуун
Сэтгүүлзүйд нийтлэл нэвтрүүлгийн судлагдахуун нь
нийгмийн эсвэл байгалийн цаг үеийн үзэгдэл үйл явдал,
нөхцөл байдал, үйл явцын янз бүрийн илрэлүүд болдог
бөгөөд энэ нь нийгэмд онол, практикийн хувьд чухал ач
холбогдолтой. Хүн түүний амьдрал ч гол судлагдахуун
болох учиртай.
Харин бодит байдлыг тусгах арга барилын үүрэг ач
холбогдол нь сэтгүүлчийн эх бичвэрийн бичлэгийн
төрлийг тодорхойлдог шинж чанаруудыг илэрхийлэхэд
материалын тусгах обьектоос илүү чухал үүрэг
гүйцэтгэнэ.
Нийтлэл бичлэгийн арга
Үндсэн гурван арга бий. 1-рт: Нэг нь
нөгөөгөөс тусгаж байгаа зүйлийн мөн чанарт
нэвтрэх төвшингөөр ялгаатай. Үүнд
үзэгдлийн гадаад шинж чанарыг тусгах,
баримтын тухай товч мэдээлэл олж авах
буюу хэзээ, хаана, юу болсон тухай
мэдээлэл цуглуулахыг зорилгоо болгодог.
Энэ нь мэдээллийн шуурхай байдлыг хангах,
хүлээн авагчдад цаг үеийн мэдээллийг
богино хугацаанд хүргэхэд тусладаг. 2-рт:
Нийтлэл бичлэгийн арга №2
Хоёрдугаарх арга нь үзэгдлийн мөн чанарт нэвтэрч,
тусгаж буй зүйлийнхээ далд харилцаа холбоог
илрүүлэхэд чиглэгддэг бөгөөд сэтгүүлч харьцангуй
өргөн хүрээний асуултуудад хариулт өгдөг. Энэ
тохиолдолд бичигч үйл явдал, үзэгдлийн хөгжлийн чиг
хандлага, нөхцөл байдал, онцлог шинж, шалтгааныг
илрүүлэх, оролцож буй нийгмийн хүчнүүдийн хүсэл
сонирхол, зорилго, хэрэгцээ шаардлагыг судлах, тэдний
хооронд үүссэн зөрчлийг тайлбарлах, янз бүрийн
үзэгдлүүдийн учир холбогдлыг үнэлэх, аливаа үзэл
бодол, санал зөвлөмж, шинэ санал, санаачлагын
үндэслэлийг тайлбарлах замаар нийгмийн хөгжлийн үр
ашигтай замыг сонгохтой холбоотой асуудлуудад
хандахыг зорилго болгодог.
Бичлэгийн арга №3
Бодит байдлыг дүрслэн харуулах, уран
сайхны элементүүдийн тусламжтайгаар
илэрхийлэх арга бол үзэгдлийн зөвхөн
гадаад шинж тэмдэгийг тусгах, дотоод мөн
чанарт нэвтрэх төдийгүй таньж мэдсэн
зүйлийг уран сайхны аргаар илэрхийлэх
зорилго тавьдагаараа онцлогтой юм.
Заримдаа ийм хандлага хэв шинжит дүр
бүтээх төвшинд хүргэдэг учраас сэтгүүлзүйг
уран зохиолтой ойртуулдаг тал байдаг аж.
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл