Saltar al contenido principal
Монгол хэлний үгийн сан
судлагч, профессор
Жодовжавын Төмөрцэрэн
(1929-2001)
Prof. Dr. J.Bat-Ireedui
SH, FAS, NUM
2014.05.01
Хиуд овогт Ж.Төмөрцэрэн
Профессорын товч намтар
• Билгийн тооллын 16-р жарны цагаан хэмээх шаргачин
шороон могой жил буюу аргын 1929 оны 3-р сарын 28
ны өдөр Өвөр Монголын Шилийн гол аймгийн Цахарын
Мянган хошууны Сангийн далай хэмээх газар төржээ.
• Эцэг Жодовжав (1877-1946) буюу Жо амбан нь японы
ноёрхолын үед Дэмчигдонровын засгийн газарт
ерөнхий сайд, дээд зөвлөлийн тэргүүлэгч, цахарын
чуулганы дарга яьаад сүүлд японы тагнуулын хэрэгт
холбогдож нас баржээ.
• 8-наас хошууны Хайфүнга гэж хүнээр бичиг ном заалгаж
монгол, манж, хятад бичиг сурч, 1939-41 онд Чуулалт
хаалганы бага сургууль, 1941-45 онд дунд сургуульд нь
сурч 1945 онд эцгийн хамт Монгол Улсад шилжиж
иржээ.
Сургууль соёл, ажил алба
• 1945 онд 1-р дунд сургуульд элсэж 50 онд
дүүргээд тэр жилдээ МУИС-ийн багш нарын
факультетэд элсэн, 1954 онд монгол хэл утга
зохиолын бүрэн курсийг төгсгөжээ.
• 1954 оноос нийслэлийн 5, 1955 оноос 2-р дунд
сургуульд багшилж, 1956 оноос Бээжинд
Төвийн Үндэстний дээд сургуульд 1959 он
хүртэл ажиллаад 1959-1961 оноос нийслэлийн
2, 6-р дунд сургуульд ажиллажээ.
Ажил алба
• 1961 оны 8-р сараас ШУА-ийн ХЗХ-д орж
1979 оны 12 сар дуустал эрдэм
шинжилгээний ажилтнаар хориод жил
ажиллажээ.
• 1980-82 онд Ховдын багшийн ДС-д монгол
хэл бичгийн тэнхимийг үүсгэн
байгуулалцаж, дараа одоогийн МУБИС-д
багшилж, сүүлд Тайванийн их сургууль,
Соёл эрдэм ДС-д багшилж байсан.
Эрдмийн ажил
• 1961 онд ШУА-ийн ХЗС сэтгүүлд түүний “Үгсийн сангийн зүйгээс”,
“Үгийн утгын зүйгээс” гэх 2 өгүүлэл нийтлэгджээ. Энэ өгүүлэл
монгол хэлний үгийн сангийн судлалын тогтолцоотой салбар
ухаан болгон судлах үндэс суурийг тавьжээ.
• 1963 онд “Монгол хэлний судлалын товч тойм” хэмээх 163 зүйл
бүхий өгүүлэлийг хэвлүүлсэн нь гадаад дотоодын эрдэмтэдээс
өндөр үнэлэгджээ.
• 1964 онд “Орчин цагийн монгол хэлний үгийн сангийн судлал”
ном гаргажээ.
• 1966 онд гарсан “Орчин цагийн монгол хэлзүй” хэмээх
бүтээлийн удиртгал болон жинхэнэ нэр, төлөөний үг, өгүүлбэр
зүйн судлах зүйл, өгүүлбэрийн хэв шинжүүд, өгүүлбэрийн
гишүүд, өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, хандсан үг, оруулсан үг, аялга
өгүүлбэр зэрэг бүлгийг бичжээ.
Цааш нь
• 1969 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан,
Дорнод аймгийн Сэргэлэн сумд амьдардаг
үзэмчин нарын үүх түүх, хэл аялгууны
онцлогийн талаар “Үзэмчин аялгууг судалсан
тэмдэглэлээс” хэмээх өгүүлэл бичжээ.
• Монгол хэлний үеийн бүтцийн талаар 1970 онд
“Монгол хэлний үе хураагдах ёс” хэмээх
өгүүлэл бичжээ.
• ШУА-ийн ХЗХ-гийн ЭЗ-ийн 1973 оны 2-р сарын
7 ны хурлаар Ж.Төмөрцэрэнд “Үзэмчин аялгуу”
хэмээх сэдвийг судалгааны сэдэв болгон өгчээ.
Нэг сэдэвт зохиол
• “Үгийн сан бол хэлний хөгжил бадралын хэр хэмжээг
тодорхойлон үзүүлэх хэмжүүр болох төдийгүй, тэр
хэлээр хэлэлцэгч ард түмний соёлын төвшинг тольдон
үзүүлэх нэг ёсны лавламж болдог.” ЖТ:1974:3
• 1974 онд “Монгол хэлний үгийн сангийн судлал” нэг
сэдэвт бүтээл хэвлүүлжээ.
• Энэ бүтээл оршил удиртгал болон утга зүй, монгол
хэлний үгийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн, монгол
хэлний нэр зүй, монгол хэлц судлал, монгол хэлний толь
зүй гэсэн үндсэн зургаан бүлэгтэй юм.
• Энэ ном 1964, 1974,2001 онд тус тус хэвлэгдсэн байна.
Бусад судалгаа
• 1982 онд “Монгольские сказания о Гесере,
новые записи” бүтээлийг С.Ю.Неклюдовын
хамт Москва хотноо хэвлүүлжээ. Энэ бүтээл
1985 онд герман хэлээр гарчээ.
• МНТ-ы судлалаар “МНТ-ны ба-та-чи-кан
хэмээх нэрийн учир”, 1990, “МНТ-ны зарим
асуудал” 1990, “Нууц товчооны уг сурвалж
судлал” 1991, “Нууц товчоо тамган шастир
болох нь” 1993, зэрэг олон өгүүлэл бичжээ.
Нэр томьёо судлалаар
• ШУА-ын ХЗХ-д ажиллах хугацаандаа “Малын биеийн
бүтцийн эмгэг судлалын нэр томьёо”, “Шатрын нэр
томьёо”, “Цэрэг техникийн нэр томьёо”, “Ус газрын
нэр томьёо”, “Газар бүтэц судлалын нэр томьёо”,
“Эрдэс эрдэнийн чулууны нэр томьёо”, “малын нүд
туурайн өвчний нэр томьёо”, “Физиологийн нэр
томьёо”, “Дотор өвчний нэр томьёо”, “Тооцоолох
электрон машин лавламж толь” зэрэг олон төрлийн
нэр томьёоны толь бичгийг ариутган шүүж, эрхлэн
хэвлүүлжээ.
• 1981 онд “нэр томьёоны шинжлэлийн зарим
асуудал” хэмээх судалгааны өгүүллийг хэвлүүлжээ.
Намтар судлалын талаар
Нэр бүхий дэлхийн нэрт монголч эрдэмтдийн
талаар цуврал өгүүлэл бичиж нийтлүүлж
олны хүртээл болгож байжээ.
• Б.Я.Владимирцов 1884-1931
• О.М.Ковалевский 1801-1878
• В.Л.Котвич, 1872-1919
• А.Мостэрт, 1881-1971
• Г.И.Рамстедт, 1873-1950