Saltar al contenido principal Más contenido relacionado
PPTX
PPTX
PPTX
PPTX
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр PDF
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс PDF
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга DOCX
PPTX
La actualidad más candente
PDF
PPT
PDF
PDF
PPT
PDF
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/ PPTX
PDF
PDF
PPTX
PPT
PPTX
PDF
PDF
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү... PDF
Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/ PDF
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх... PPTX
PDF
Nvts xxk iin marketingiin sudalgaa PPTX
PDF
Destacado
DOCX
PDF
хэрэглэгчийн үйл хөдлөлийн онол /Ханамж, таашаал, төсвийн шулуун, ялгаагүйн м... PDF
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр PDF
PDF
Үйлдвэрлэлийн онол-1б /Нийт болон ахиу үйлдвэрлэл/ PDF
PDF
Удирдлагын зохион байгуулалт, зохион байгуулалтын хэлбэрүүд ... Similar a Uildverlel ba zardal
PDF
PPTX
Микро эдийн засаг - Үйлдвэрлэлийн зардал PDF
микро эдийн засаг пүүсийн онол PPT
PDF
PDF
PDF
PDF
PDF
MICRO L6.2022 -2023 on.pdf PDF
PPTX
PPTX
PDF
PDF
PDF
Lecture 11. 2022-2023on.pdf PPT
PPT
DOCX
DOCX
PPT
Más de Just Burnee
PPTX
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл PPTX
Лекц №-11 Олигополь зах зээл PPT
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж PPT
Лекц №-1 Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга PPTX
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт PPTX
Үйлдвэрлэл ба зардлын онол PPT
PPTX
МЕНЕЖМЕНТИЙН ЭЗО-ийн ХИЧЭЭЛ PDF
PPTX
Сангийн бодлого бодох томъёонууд ЭЗО PPTX
PDF
PPT
Хүний хөгжил эдийн засгийн өсөлтийн уялдаа PDF
Хүнийн хөгжлийн индексийг тооцох аргууд PDF
National calculation systems PPT
Macro economics introduction PDF
National calculation systems PPT
PPT
PPT
Uildverlel ba zardal
- 1.
- 2.
Та энэ бүлгийгсудалсанаар дараах чадваруудыг
эзэмших болно.
Богино ба урт хугацааг хооронд нь ялгах
Богино хугацаанд пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ
болон хөдөлмөрийн хоорондын хамаарлыг
тайлбарлах
Богино хугацаанд пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ ба
зардлуудын хоорондын хамаарлыг тайлбарлах,
пүүсийн богино хугацааны зардлын муруйнуудыг
тодорхойлох
Урт хугацаанд пүүсийн үйлдвэрлэлийн хэмжээ болон
зардлуудын хоорондох хамаарлыг тайлбарлах,
пүүсийн урт хугацааны дундаж зардлын муруйг
тодорхойлох
- 3.
Байгалийн шалгарал
– Пүүсийнзах зээлд эзлэх хувь хэмжээ бизнестээ үлдэх
баталгаа болохгүй. Том пүүсүүд хүртэл дампуурч эсвэл
бусад пүүсүүдэд залгиулж болно. Жил бүр сая сая жижиг
пүүсүүд үйл ажиллагаагаа зогсоож байдаг.
– Пүүс зах зээл дээр үлдэхийн тулд юу хийх ѐстой вэ?
– Бүх пүүс хичнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
хэрхэн үйлдвэрлэх вэ? гэсэн асуудлуудыг шийдвэрлэх
хэрэгтэй болдог.
– Пүүсүүд эдгээр шийдвэрүүдийг хэрхэн гаргадаг вэ?
– Бид энэ бүлгээр пүүсийн үйлдвэрлэлийн боломж болон
үйлдвэрлэлийн зардлуудын талаар судлана.
- 4.
Шийдвэр гаргах хугацаа
Тухайнпүүс ашгаа хамгийн их байлгахын тулд олон
шийдвэр гаргаж байдаг.
Зарим шийдвэрүүд пүүсийг зах зээл дээр үлдэхэд
чухал байдаг бол харин зарим шийдвэрүүд өөрчлөх
боломжгүй байдаг. (эсвэл буцаахад маш их
зардалтай).
Бусад шийдвэрүүд буцаахад хялбар, тухайн зах зээл
дээр үлдэхэд нэг их чухал биш хэдий ч ашигт нөлөөлж
байдаг.
Бүх шийдвэрүүдийг богино ба урт гэсэн цаг хугацааны
хоѐр хүрээнд хамааруулж болно.
- 5.
Шийдвэр гаргах хугацаа
Богинохугацаа
Богино хугацаа гэдэг үйлдвэрлэлд ашиглагдаж буй
хүчин зүйлсийн ядаж нэг нь тоо хэмжээний хувьд
тогтмол байх хугацаа юм.
Ихэнх пүүсүүдийн хувьд богино хугацаанд
үйлдвэрлэлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болох
капитал тогтмол байдаг.
Үйлдвэрлэлд ашиглагдаж буй бусад нөөцүүд
(хөдөлмөр, түүхий эд материал, эрчим хүч) богино
хугацаанд өөрчлөгдөж болно.
Богино хугацааны шийдвэрүүд буцааж өөрчлөхөд
хялбар байдаг.
- 6.
Шийдвэр гаргах хугацаа
Уртхугацаа
Урт хугацаа гэдэг нь үйлдвэрлэлд ашиглагдаж буй бүх
нөөц тоо хэмжээний хувьд өөрчлөгдөж байх хугацаа
юм. Үйлдвэрлэлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ч
өөрчлөгдөнө гэсэн үг. Урт хугацааны шийдвэрүүдийг
буцааж өөрчлөхөд хялбар биш байдаг.
Капиталжуулалтын зардал гэдэг нь пүүсийн хүлээж
буй зардал бөгөөд өөрчлөх боломжгүй зардал юм.
Хэрэв пүүсийн тоног төхөөрөмж дахин борлуулахад
үнэ цэнэгүй байдаг бол үүнд гаргасан зардал нь
капиталжуулалтын зардал болно.
Капиталжуулалтын зардлууд пүүсийн шийдвэрт
нөлөөлдөггүй.
- 7.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Богинохугацаанд үйлдвэрлэлийн хэмжээг
нэмэгдүүлэхийн тулд пүүс хөдөлмөрийн тоо хэмжээгээ
нэмэгдүүлэх шаардлагатай.
Үйлдвэрлэлийн хэмжээ ба хөдөлмөрийн тоо хэмжээ
хоорондын хамаарлыг дараах гурван ойлголтын
тусламжтайгаар тодорхойлох боломжтой.
1. Нийт бүтээгдэхүүн
2. Ахиу бүтээгдэхүүн
3. Дундаж бүтээгдэхүүн
- 8.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Үйлдвэрлэлийнхуваарь
Нийт бүтээгдэхүүн гэдэг нь тухайн хугацаанд
үйлдвэрлэгдсэн нийт гарц юм.
Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн гэдэг нь
хөдөлмөрийн тоо хэмжээний нэг нэгжийн өсөлтөөс бий
болох нийт бүтээгдэхүүний өөрчлөлт юм. Бусад бүх
хүчин зүйлсийн хувьд ижил.
Хөдөлмөрийн дундаж бүтээгдэхүүн нь нийт
бүтээгдэхүүнийг хөдөлмөрийн тоо хэмжээнд
хуваасантай тэнцүү.
Хуудас 221-д байгаа Хүснэгт 10.1-д пүүсийн
үйлдвэрлэлийн хуваарийг харуулжээ.
- 9.
- 10.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Нийтбүтээгдэхүүний
муруй
Зураг 10.1-д нийт
бүтээгдэхүүний муруйг
харуулжээ.
Нийт бүтээгдэхүүний
муруй нь хөдөлмөрийн
тоо хэмжээ өөрчлөгдөхөд
нийт бүтээгдэхүүн хэрхэн
өөрчлөгдөж байгааг
харуулдаг.
- 11.
- 12.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Ахиубүтээгдэхүүний
муруй
Зураг 10.2-д
хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүний муруйг
дүрсэлсэн бөгөөд мөн
ахиу бүтээгдэхүүний
муруй нийт бүтээгдэхүүний муруйтай хэрхэн холбогдож байгааг харуулж
байна.
Эхний ажилчин 4 нэгж
бүтээгдэхүүн үйлдвэрлэж
байна.
- 13.
- 14.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Тэгшөнцөгт тус бүрийн
өндөр хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүнийг
харуулна.
Тухайлбал, хөдөлмөрийн
хэмжээ 2-оос 3 болж
өсөхөд нийт бүтээгдэхүүн
10 нэгжээс 13 нэгж болж
өссөн бөгөөд эндээс
гуравдахь ажилчны ахиу
бүтээгдэхүүн 3-тай
тэнцүү.
- 15.
- 16.
- 17.
- 18.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Эцсийндүнд ахиу үр
өгөөж буурах
Тухайн ажилчны ахиу
бүтээгдэхүүн өмнөх
ажилчныхаас бага бол
хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүн буурна.
Энэ тохиолдолд пүүсийн
хувьд ахиу үр өгөөж
буурч байна гэсэн үг.
- 19.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Ахиуүр өгөөж өсөх нь хөдөлмөрийн хуваарилалт болон
төрөлжилт өссөнөөс үүдэлтэй юм.
Ахиу үр өгөөж буурах нь хөдөлмөрийн нэмэлт нэгжийг
ашигласнаар ажилчин бүр ашиглах капитал багатай
болж, ажиллах талбай багасч буй нөхцөл байдлаас
үүдэлтэй юм.
Ахиу үр өгөөж буурах зүйл тогтолыг эдийн засагчид
“хуул”-ийн түвшинд хүртэл нь хөгжүүлсэн байдаг.
Үр өгөөж буурах хууль нь пүүс тогтмол хүчин
зүйлсийн хувьд үйлдвэрлэлд ашиглах хувьсах хүчин
зүйлийнхээ хэмжээг нэмэгдүүлсэнээр эцсийн дүнд
энэхүү хувьсах хүчин зүйлийн ахиу бүтээгдэхүүн
буурдаг гэдгийг харуулдаг.
- 20.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Дундажбүтээгдэхүүний
муруй
Зураг 10.3-д дундаж
бүтээгдэхүүний муруй
болон энэ муруй ахиу
бүтээгдэхүүний
муруйтай ямар
холбоотой болохыг
харуулсан байна.
Ахиу бүтээгдэхүүн
дундаж бүтээгдэхүүнээс
их байхад дундаж
бүтээгдэхүүн өсч байна.
- 21.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Ахиубүтээгдэхүүн
дундаж бүтээгдэхүүнээс
бага байхад дундаж
бүтээгдэхүүн буурч
байна.
Ахиу бүтээгдэхүүн
дундаж бүтээгдэхүүнтэй
тэнцүү байхад дундаж
бүтээгдэхүүн хамгийн их
утгаа авч байна.
- 22.
Богино хугацааны технологийн
хязгаарлалт
Ахиудүн болон дундаж дүн
Тухайн оюутны хичээлийн ахиу дүн болон дундаж
дүнгийн хоорондох хамаарал нь дундаж бүтээгдэхүүн
ба ахиу бүтээгдэхүүний хоорондох хамааралтай ижил
юм.
Хэрэв тухайн оюутны дараагийн хичээлийн дүн дундаж
дүнгээсээ өндөр (бага) бол энэхүү ахиу дүн энэ оюутны
дундаж дүнг дээш татах (доош татах) болно.
Хэрэв дараагийн хичээлийн дүн дундаж дүнтэй нь
тэнцүү бол дундаж дүн өөрчлөгдөхгүй.
- 23.
Богино хугацааны зардал
Богинохугацаанд пүүс гарцынхаа хэмжээг
нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн тоо хэмжээгээ
нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн
зардал өснө.
Бид нийт бүтээгдэхүүн буюу гарцын хэмжээ
өөрчлөгдөхөд пүүсийн зардал хэрхэн өөрчлөгдөхийг
дараах гурван зардлын ойлголтыг ашиглан
тайлбарлая.
Нийт зардал
Ахиу зардал
Дундаж зардал
- 24.
Богино хугацааны зардал
Нийтзардал
Пүүсийн нийт зардал (TC) гэдэг нь үйлдвэрлэлд
ашиглагдаж буй бүх нөөцөд гаргаж буй зардал юм.
Нийт тогтмол зардал (TFC) гэдэг нь пүүсийн тогтмол
хүчин зүйлсэд гаргаж буй зардал юм. Тогтмол зардал
гарцын хэмжээнээс хамаарахгүй.
Нийт хувьсах зардал (TVC) гэдэг нь пүүсийн хувьсах
хүчин зүйлсэд гаргаж буй зардал юм. Хувьсах зардал
гарцын хэмжээг даган өөрчлөгдөж байдаг.
Нийт зардал нь нийт тогтмол зардал ба хувьсах
зардлын нийлбэртэй тэнцүү.
TC = TFC + TVC
- 25.
Богино хугацааны зардал
Зураг10.4-д пүүсийн
нийт зардлын муруйг
харуулжээ.
Нийт тогтмол зардал нь
гарцын түвшин бүрд
ижил байна.
Нийт хувьсах зардал нь
гарцын хэмжээг даган өсч
байна.
Мөн нийт зардал гарцын
хэмжээ өсөхөд өсч байна.
- 26.
Богино хугацааны зардал
Нийтхувьсах зардлын
муруй нь нийт бүтээгдэхүүний муруйн хэлбэрээс
хамаардаг.
Нийт бүтээгдэхүүний
муруй нь ү.х бага байхад
илүү босоодуу, харин ү.х
их байхад хэвтээдүү
хэлбэртэй байдаг.
Эсрэгээрээ нийт хувьсах
зардлын муруй ү.х бага
байхад хэвтээдүү, харин
ү.х их байхад босоодуу
хэлбэртэй байдаг.
- 27.
Богино хугацааны зардал
Нийтхувьсах зардлын
муруй болон нийт
бүтээгдэхүүний муруйн
хоорондын харилцан
хамаарлыг авч үзэхийн
тулд н.б.муруйд ахин
анхаарлаа хандуулъя.
Ингэхдээ бид н.х.зардлыг
илэрхийлэх хоѐр дахь х
тэнхлэгийг нэмье.
Нэг ажилчины зардал 25
доллар, хоѐр ажилчины
зардал 50 доллар байна
гэдгийг хоѐрдахь х тэнхлэгээс харж болно.
- 28.
Богино хугацааны зардал
Биднийт хувьсах
зардлын хувьд х тэнхлэг
дээр хөдөлмөрийн тоо
хэмжээг авч дүрслэх
боломжтой.
Бид үүнийг хийхдээ
муруйн нэрийг өөрчлөх
хэрэгтэй. Энэ нь одоо
нийт хувьсах зардлын
муруй.
Гэхдээ энэхүү графикт
хэвтээ тэнхлэгт зардал,
харин босоо тэнхлэгт
гарцыг авсан болно.
- 29.
Богино хугацааны зардал
Утэнхлэгт зардлыг авч, х
тэнхлэгт гарцын хэмжээг
авч дүрсэлбэл бидний
өмнө авч үзсэн энгийн
нийт хувьсах зардлын
муруй болно.
Энэ график дээр нийт
тогтмол зардлын муруйг
нэмж дүрслээд улмаар
нийт зардлын муруйг
гарган авах боломжтой
болно.
- 30.
Богино хугацааны зардал
Ахиузардал
Ахиу зардал (MC) гэдэг нь нийт бүтээгдэхүүний
нэгжийн өсөлтөөс бий болох нийт зардлын өсөлт юм.
Ахиу үр өгөөж өсч байх гарцын түвшний мужид ахиу
зардал нь үйлдвэрлэлийн хэмжээ өсөхөд буурна.
Ахиу үр өгөөж буурч байх гарцын түвшний мужид ахиу
зардал нь үйлдвэрлэлийн хэмжээ өсөхөд өснө.
- 31.
Богино хугацааны зардал
Дундажзардал
Дундаж зардлыг нийт зардлаас тодорхойлж болно.
Дундаж тогтмол зардал (AFC) гэдэг нь гарцын нэгжид
ноогдох тогтмол зардал юм.
Дундаж хувьсах зардал (AVC) гэдэг нь гарцын нэгжид
ноогдох хувьсах зардал юм.
Дундаж нийт зардал (ATC) гэдэг нь гарцын нэгжид
ноогдох нийт зардал юм.
ATC = AFC + AVC.
- 32.
Богино хугацааны зардал
Зураг10.5-д MC, AFC, AVC,
ATC-н муруйнуудыг
дүрсэлжээ .
AFC-н муруй нь гарцын
хэмжээ өсөхөд дундаж
тогтмол буурдаг гэдгийг
харуулна.
Харин AVC-н муруй нь Uхэлбэртэй. Гарцын хэмжээ
өсөхөд дундаж хувьсах
зардал хамгийн бага утга
хүртлээ буураад цаашаа
өснө.
- 33.
Богино хугацааны зардал
ATC-нмуруй нь мөн Uхэлбэртэй.
MC-н муруй нь маш
онцгой.
AVC буурч байхад MC-н
муруй AVC-н муруйн доор
байна.
AVC өсч байхад MC –н
муруй AVC-н муруйн дээр
байна.
AVC хамгийн бага утгаа
авч байхад MC нь AVC-тэй
тэнцүү байна.
- 34.
Богино хугацааны зардал
Үүнтэйадилаар ATC буурч
байхад MC-н муруй ATC-н
муруйн доор байна.
ATC өсч байхад MC-н
муруй ATC-н муруйн дээр
байна.
ATC хамгийн бага утгаа
авч байхад MC нь ATC-тэй
тэнцүү байна.
- 35.
Богино хугацааны зардал
Яагааддундаж нийт зардлын муруй U-хэлбэртэй
байдаг вэ?
AVC-н муруй U-хэлбэртэй байдаг нь:
Эхлээд, ахиу бүтээгдэхүүн дундаж бүтээгдэхүүнээс их
байхад дундаж бүтээгдэхүүн өсөх бөгөөд AVC буурна.
Эцсийн дүнд ахиу бүтээгдэхүүн дундаж
бүтээгдэхүүнээс бага болж буурахад дундаж
бүтээгдэхүүн буурах бөгөөд AVC өснө.
ATC муруй U-хэлбэртэй байдаг үүнтэй ижил
шалтгаантай. Үүнээс гадна AFC огцом буурч байгаа
учраас ATC хамгийн утга хүртлээ буурдаг.
- 36.
Богино хугацааны зардал
Зардлынмуруйнууд ба бүтээгдэхүүний муруйнууд
Пүүсийн зардлын муруйнуудын хэлбэрийг технологи
тодорхойлдог.
Гарцын ижил түвшинд MC хамгийн бага утга авч,
ахиу бүтээгдэхүүн хамгийн их утгаа авна.
Ахиу бүтээгдэхүүн өсч байхад ахиу зардал буурна.
Гарцын ижил түвшинд AVC хамгийн бага утга авч,
дундаж бүтээгдэхүүн хамгийн их утгаа авна.
Дундаж бүтээгдэхүүн өсч байхад дундаж хувьсах
зардал буурна.
- 37.
- 38.
Богино хугацааны зардал
Зардлынмуруйнуудын шилжилт
Пүүсийн зардлын муруйнуудын байрлал дараах хоѐр
хүчин зүйлээс хамаарна. Үүнд:
Технологи
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ
- 39.
Богино хугацааны зардал
Технологи
Технологийндэвшил нь бүтээмжийн муруй болон
зардлын муруйнд хоѐуланд нь нөлөөлдөг.
Бүтээмжийн өсөлт дундаж болон ахиу бүтээгдэхүүний
муруйнуудыг дээшээ шилжүүлдэг бол харин дундаж ба
ахиу зардлын муруйнуудыг доошоо шилжүүлдэг.
Хэрэв технологийн дэвшил капиталыг илүү ихээр,
харин хөдөлмөрийг харьцангуй бага хэрэглэхэд
хүргэдэг бол тогтмол зардал өсөх ба хувьсах зардал
буурна.
Энэ тохиолдолд дундаж нийт зардал гарцын бага
түвшинд өсч харин гарцын өндөр түвшинд буурах
болно.
- 40.
Богино хугацааны зардал
Үйлдвэрлэлийнхүчин зүйлсийн үнэ
Тухайн үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнийн өсөлт
зардлуудыг нэмэгдүүлж, улмаар зардлын муруйнуудыг
шилжихэд хүргэнэ.
Тогтмол зардлын өсөлт нийт зардал (TC ) ба дундаж
нийт зардлын (ATC ) муруйнуудыг дээшээ шилжихэд
хүргэх бөгөөд харин ахиу зардлын (MC) муруйд
нөлөөлөхгүй.
Харин хувьсах зардлын өсөлт нийт зардал (TC ),
дундаж нийт зардал (ATC ), ахиу зардлын (MC )
муруйнуудыг дээш шилжүүлнэ.
- 41.
Урт хугацааны зардал
Уртхугацаанд үйлдвэрлэлд ашиглаж буй бүх хүчин
зүйл хувьсах бөгөөд мөн бүх зардлууд хувьсах шинж
чанартай.
Үйлдвэрлэлийн функц
Урт хугацааны зардлын төлөв байдал нь пүүсийн
үйлдвэрлэлийн функцээс хамаарна. Үйлдвэрлэлийн
функц нь боломжит хамгийн их гарцын түвшин болон
хөдөлмөр ба капиталын тоо хэмжээний хоорондох
хамаарлыг харуулна.
Хуудас 230-д байгаа Хүснэгт 10.3 үйлдвэрлэлийн
функцийг харуулж байна.
- 42.
Урт хугацааны зардал
Капиталынахиу бүтээгдэхүүн буурах
Капиталын ахиу бүтээгдэхүүн гэдэг нь хөдөлмөрийн
тоо хэмжээ тогтмол байхад үйлдвэрлэлд ашиглаж буй
капиталын нэг нэгжийн өсөлтийн үр дүнд бий болох
гарцын түвшний өсөлт юм.
Пүүсийн үйлдвэрлэлийн функц хөдөлмөр ба капиталын
ахиу үр өгөөж буурч байдаг гэдгийг харуулж байдаг.
Өгөгдсөн капитал бүрийн хувьд хөдөлмөрийн ахиу
бүтээгдэхүүн буурах нь богино хугацааны, U-хэлбэртэй
MC, AVC, ATC-н муруйнуудын олонлогыг үүсгэнэ.
- 43.
Урт хугацааны зардал
Богинохугацааны зардал ба урт хугацааны зардал
Тухайн өгөгдсөн гарцыг үйлдвэрлэх дундаж зардал
пүүсийн капитал хэмжээнээс хамаарч өөрчлөгддөг.
Капиталын хэмжээ өссөнөөр гарцын хэмжээ ATC-н
хамгийн бага түвшинд хүртэл өснө.
Синдигийн хувьд 1 нэхмэлийн машинтай байх, 2
нэхмэлийн машинтай байх, 3 нэхмэлийн машинтай
байх, 4-н нэхмэлийн машинтай байх гэсэн хувилбарууд
боломжтой.
Капиталын хэмжээ бүрийн хувьд богино хугацааны
ATC-н муруйтай.
Пүүс өөр өөр капиталаар үйлдвэрлэгдэх гарцын
түвшин бүрийн хувьд дундаж зардлыг харьцуулах
боломжтой.
- 44.
- 45.
- 46.
- 47.
- 48.
Урт хугацааны зардал
Уртхугацааны дундаж зардлын муруйг гарцын түвшин
бүр дэх хамгийн бага ATC-н олонлог гэж ойлгож болно.
Иймээс бид гарцын түвшин бүрийг үйлдвэрлэх хамгийн
бага зардал бүхий капиталын хэмжээг сонгох хэрэгтэй
юм.
Өгөгдсөн гарцыг хамгийн бага зардлаар үйлдвэрлэх
арга хайцгаая.
Синди өдөрт 13 ширхэг битүү захтай цамц үйлдвэрлэхийг хүсч байгаа гэж үзье.
- 49.
- 50.
- 51.
- 52.
- 53.
Урт хугацааны зардал
ATC2-нхувьд өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх зардал
6.80 доллар.
Энэ нь өдөрт 13 битүү захтай цамц үйлдвэрлэх хамгийн бага
зардал юм.
- 54.
Урт хугацааны зардал
Уртхугацааны дундаж зардлын муруй
Урт хугацааны дундаж зардлын муруй нь капитал
болон хөдөлмөрийн тоо хэмжээ хоѐул өөрчлөгдөж
байх үеийн боломжит хамгийн бага дундаж нийт
зардал ба гарцын түвшний хоорондох хамаарлыг
харуулна.
Урт хугацааны дундаж зардлын муруй нь өгөгдсөн
гарцын түвшинг үйлдвэрлэх зардлыг хамгийн бага
байлгах капиталын хэмжээг пүүст тодорхойлж өгдөг
төлөвлөлтийн муруй юм.
Нэгэнт пүүс капиталынхаа хэмжээг сонгосон бол
капиталын хэмжээ бүрд харгалзах ATC-н муруйн хувьд
зардлуудыг гаргах шаардлагатай болдог.
- 55.
- 56.
Урт хугацааны зардал
Өргөжилтийнөсөх үр өгөөж ба өргөжилтийн буурах
үр өгөөж
Өргөжилтийн өсөх үр өгөөж нь гарцын хэмжээ
өсөхөд урт хугацааны дундаж зардал буурч байх
пүүсийн технологийн шинж чанар юм.
Өргөжилтийн буурах үр өгөөж нь гарцын хэмжээ
өсөхөд урт хугацааны дундаж зардал өсч байх пүүсийн
технологийн шинж чанар юм.
Өргөжилтийн тогтмол үр өгөөж нь гарцын хэмжээ
өсөхөд урт хугацааны дундаж зардал тогтмол байх
пүүсийн технологийн шинж чанар юм.
- 57.
- 58.
Урт хугацааны зардал
Хамгийнбага үр ашиг бүхий өргөжилтийн үр өгөөж
Тухайн пүүс гарцын зарим түвшинд өргөжилтийн өсөх
үр өгөөжтэй байж болно.
Энэ гарцын түвшнээс цааш пүүсийн хувьд өргөжилтийн
тогмол үр өгөөж эсвэл өргөжилтийн буурах үр өгөөжтэй
байх төлөв рүү шилжиж болно.
Хамгийн бага үр ашиг бүхий өргөжилтийн үр өгөөж
гэдэг нь урт хугацааны дундаж зардал хамгийн бага
түвшиндээ хүрсэн байх үеийн гарцын түвшин юм.
Хэрэв урт хугацааны дундаж зардлын муруй Uхэлбэртэй бол энэ муруйн хамгийн бага цэг хамгийн
бага үр ашиг бүхий өргөжилтийн үр өгөөжтэй байх
гарцын түвшинг тодорхойлдог.
- 59.