Saltar al contenido principal
Монгол хэл
Оньсого таацгаая
Урдаа сэрээтэй  Дундаа хөхүүртэй Ардаа ташууртэй Тэр юу вэ?
Үхэр
Та нар үхрийн тухай дуу шүлэг мэдэх үү?
Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг Эзэндээ ээлтэй үхэр хоёр жил
 
 
 
3-р сарын 3 Сэдэв:   Үхэр цувна
Зорилго: Шүлгийг таниулна.
Зорилт: -Шүлгийг уран тод унших -Шүлгийн утгыг ярих -Утгын тухай зурах -Эхийн алдааг олох -Хичээнгүй бичих
Ямар үед томоор бичдэг вэ? Хүүрнэх өгүүлбэрийн эцэст ямар тэмдэг тавьдаг вэ? Асуух өгүүлбэрийн төгсгөлд ямар тэмдэг тавьдаг вэ?
Үхэр цувна Алаг цэцэг талын дундуур Адуун сүрэг тачигнан айсуй Өмнүүр нь зурайсан ганцхан замаар Үхэр сүрэг цуван айсуй Хамт зэрэгцээд явахаа мэддэггүй Хачин тэнэг амьтад юм даа Эрэх шиг цувсан үхрийг адуу Элэглэн шоолон хэлэв гэнэ Газраа хайрладаг болохоор л Ганцхан замаар цувдаг юмдаа Алаг цэцэгс тахалсан адуунд Ар араасаа цуварсан үхэр хэлжээ
Дасгал Эхийн алдааг засаж бичээрэй үхэр таван хошуу малын нэг юм  Үхэрийн төлийг тугал гэнэ. Би зуны амралтаар өвөөгийндөө  очиж тугал хариулав
Дасгал Эхийн алдааг засаж бичээрэй Үхэр таван хошуу малын нэг юм.  Үхрийн төлийг тугал гэнэ. Би зуны амралтаар өвөөгийндөө  очиж тугал хариулав.
Дүгнэлт : -Шүлгийг уран тод унших -Шүлгийн утгыг ярих -Утгын тухай зурах -Эхийн алдааг олох -Хичээнгүй бичих
Гэрийн даалгавар Шүлгийг цээжилж, хичээнгүй бичих