Saltar al contenido principal
• Хүн бүхэн амьдралынхаа мөч бүрийг
мэдээлэл дунд өнгөрүүлж, мэдээлэлд
үндэслэн шийдвэр гаргадаг. Бидний
гар дор бэлэн байгаа, эсвэл хайж
олсон мэдээлэл бүр хэрэгцээтэй, ач
холбогдолтой байдаггүйгээс гадна эх
үүсвэрийн хувьд батагаатай, агуулгын
хувьд бүрэн зөв байж чаддаггүй.
Иймээс хэрэгцээт мэдээллийг ном,
сонин, сэтгүүд, телевиз интернэт
зэрэг төрөл бүрийн эх үүсвэрээс
нэгтгэн цуглуулах шаардлага гардаг.
.
• Тодорхой объект, юмс үзэгдэл, үйл явдлын
талаарх өөр хоорондоо харилцан уялдаатай,
хэвлэмэл цаасан хэлбэрт буй бичвэр, зурмал зураг,
фото зураг, бүдүүвч , хүснэгт зэрэг төрөл бүрийн
мэдээллийн иж бүрдэл нь багц мэдээлэл болно.
• Зорилготойгоор төрөл бүрийн эх үүсвэрээс
нэгтгэн цуглуулж, хэрэгцээ шаардлагадаа
нийцүүлэн тодорхой дүрэм, аргачлалаар нэг болон
түүнээс дээш тооны технологи ашиглан
боловсруулсан, төрөл бүрийн хэлбэрээр
илэрхийлсэн, тодорхой объект, юмс үзэгдэл, үйл
явдлын талаарх өөр хоорондоо харилцан уялдаа
бүхий мэдээллийн иж бүрдлийг багц мэдээлэл
гэнэ.
Багц
мэдээлэл
Цахим /Файл/
Хэвлэмэл
/Цаас/
Цахим ба
хэвлэмэл
Багц мэдээллийг олон эх үүсвэрээс
нэгтгэн цуглуулж, нэг болон түүнээс
дээш тооны технологи ашиглан
боловсруулж, төрөл бүрийн
хэлбэрээр илэрхийлдэг. Багц
мэдээллийг боловсруулах ба дүрслэх
тогтсон тодорхой арга байдаггүй.
Багц мэдээллийг Боловсруулах үе
шат
• Эхлэл
• Багц мэдээлэл үүсгэх зорилгоо тодорхойлох
• Багц мэдээллийн иж бүрдэлд орох мэдээлэл
түүний агуулга төрөл, уялдаа холбоог
тодорхойлох
• Багц мэдээллийн иж бүрдэлд орох
мэдээллүүдийн эх сурвалж , эх үүсвэрийг
тодорхойлох
• Тодорхойлсон эх үүсвэрүүдээс мэдээллүүдийг
цуглуулах
• Цуглуулсан мэдээллээ эмх цэгцтэй хэлбэрт
оруулах
• Мэдээлэл бүрэн гүйцэд, баталгаатай зөв
эсэхийг шалгах
• Мэдээллийг боловсруулах , дүрслэх дүрэм,
аргачлалыг тодорхойлох
• Тодорхойлсон дүрэм аргачлалаар
боловсруулах технологийг сонгох
• Сонгосон технологоор багц мэдээллийг
боловсруулах
• Мэдээллийг боловсруулалтад дүн шинжилгээ
хийх
• Тодорхой хэлбэрээр дүрсэлсэн багц мэдээлэл
шаардлага хангасан эсэх
• Төгсгөл
Багц мэдээллийг хэвлэмэл хэлбэрээр
хадгалах Мэдээлэл зүй V номны 14
хуудаснаас тэмдэглэ.
Багц мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах
Мэдээлэл зүй V номны 16 хуудаснаас
тэмдэглэ.