Хураангуй
Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед хүн амыг байнгын боловсролын орчноор хангах
гол арга замуудын нэг нь мобайл сургалт юм. Энэхүү сургалтын хэлбэр нь суралцагчдад мэдээллийг хүргэх,
тэднийг биеэ даан суралцах, мэдлэгээ бататгах, багшийн хяналт тусламжийн доор явагдах онцлогтой юм.
Мобайл сургалтын хүрээнд хийсэн тандалтын судалгаагаар бид Компьютерийн Техник Менежментийн
Сургуулийг (цаашид КТМС гэх) гол обьект болгон, мобайл сургалт явуулах технологийн боломж болоод
хэрэглэгчдийн хандлага, менежментийн орчныг судлахыг зорилоо. Судалгааны үр дүн эерэг хандлагатай
гарсан гэж судлаач бид үзэж байна.
КТМС-ийн хувьд онлайн сургалтын MOODLE системийг ашигладаг бөгөөд түүний мобайл хувилбар болох
MLE системийг судлан, уг сургуулийн Мэдээллийн Системийн Менежмент (цаашид МСМ гэх) мэргэжлийн
хичээлүүд болох D.IM101- Алгоритм програмчлалын үндэс, D.IM203-Бизнесийн програмчлал, D.IM206-
Програмчлалын технологи хичээлүүдийг мобайл хувилбарт шилжүүлэн 2 дахь улиралдаа ашиглаж байна.
Энэ судалгааг хийснээр мобайл сургалтыг ашиглан бид зарим асуудлыг шийдэж чадаж байгаа боловч зарим
сөрөг үр дагаваруудыг бий болгож байсан нь мобайл сургалтыг тэнхимийн болоод уламжлалт сургалттай
хослуулан хэрэглэх боломжтой гэж үзэж байна.