Saltar al contenido principal Más contenido relacionado
PDF
валютын ханш ба төлбөрийн тэнцэл PPTX
PPT
PPTX
PDF
PDF
PDF
PPTX
La actualidad más candente
PPTX
PDF
Д.Батцэнгэл Б.Ганбаяр - САНХҮҮГИЙН ХАРЬЦААНД ТУЛГУУРЛАСАН АШИГТ АЖИЛЛАГААНЫ ... PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС PPT
PPTX
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл PPTX
Арилжааны банк гэж юу вэ? PPTX
DOCX
үйлдвэрлэлийн дадлагын тайлан PPTX
Lecture 14 - Нээлттэй эдийн засаг PPT
Хувьцаа, хувьцааны үнэлгээ PPT
Б.Алтанцэцэг Ч.Буяндэлгэр - Ашигт ажиллагааны шинжилгээ PPT
PDF
Санхүүгийн эрсдэл ба өгөөж PDF
Sanhuugiin tailangiin shinjilgee 2 PDF
Бонд, бондын үнэлгээ, бондын зах зээл PPTX
Lekts 5 tulburiin chadwar [repaired] PDF
Ma lecture 1 удирдлагын бүртгэлийн тухай ойлголт PPTX
PPTX
PPT
Similar a Macro l 16
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PPT
PDF
Олон улсын санхүүгийн асуудал /төлбөрийн баланс-төлбөрийн тэнцэл/, валютын ханш PPTX
PPTX
PPTX
DOCX
PPTX
DOC
Б.Болормаа Б.Чинбаяр - Валютын ханшийг тогтвортой байлгах арга замууд PPTX
DOCX
New microsoft word document PDF
Олон улсын валютын харилцаа ба валютын системийн тухай ойлголт http://gelegja... DOCX
Т. Амартөр Ц. Оюут - Валютын ханш DOC
курсын ажил валютын зах зээл түүнийг сайжруулах арга зам. PPSX
гадаад сектор ба худалдааны тэнцэл Más de hicheel2020
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Seminar 11. 2020 2021on -h PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PPTX
Macro l 16
- 1.
Валютын ханш батөлбөрийн тэнцэл
1. Олон улсын валютын ханшны систем
2. Валютын ханш
3. Төлбөрийн тэнцэл
- 2.
Дэлхийн аж ахуйнүйл ажиллагааны явцад худалдаа
хийх, зээл олгох, хөрөнгө оруулалт хийх зэрэг
ажиллабаруудыг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсч
байгаа санхүүгийн харилцааны нийлбэр цогцыг
валютын харилцаа гэж нэрлэдэг.
1. Олон улсын валютын ханшны систем
- 3.
Валютын аливаа системнь дор хаяж:
• Олон улсын төлбөр тооцооны хэрэгсэлийг бий
болгох, хуваарилах, ашиглах журам
• Валютын солилцооны ханшийг тогтоох, засварлах
механизм
• Мөнгөний нэгжийг конвертаци хийх журам
• Валютын харилцаанд оролцогч субъектуудын эрх,
үүрэг
• Төлбөрийн тэнцэлийг зохицуулах журам гэсэн
элементүүдийг багтаасан байх учиртай аж
- 4.
Үндэсний валют ньнөөц валютын үүрэг гүйцэтгэх
чадвартай болохын тулд тухайн улс:
• Дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч байр суурьтай
байх, ихээхэн хэмжээний алтны нөөцтэй байх
• Үндэсний валют нь банкны өргөн сүлжээ, олон
улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагуудаар
дамжин олон улсын эргэлтэнд ордог байх
- 5.
• Эдийн засгийндотоод бодлогоо гадаад эдийн
засгийн тэнцвэрийг хангах зорилтуудад
захируулсан байх
• Идэвхитэй гадаад бодлого явуулдаг байх гэсэн
эдийн засаг, улс төрийн тодорхой шалгууруудыг
хангасан байх учиртай аж.
- 6.
Олон улсын валютынсистем нь хөгжлийнхээ явцад
дөрвөн үе шатыг туулжээ.
Алтан стандартын системийг дэлхийн валютын
системийн анхдагч нь гэж үздэг юм. 1867 онд
Парижийн хэлэлцээрээр алтыг олон улсын худалдаанд
хэрэглэх цорын ганц төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн
зөвшөөрсөнөөр алтан стандарт үүссэн түүхтэй.
- 7.
Алтыг чөлөөтэйгээр оруулж,гаргах, цаасан мөнгийг
алтаар чөлөөтэй солих, цаасан мөнгөний алтан
баталгааг өөрчлөхгүй байх, алтан зоосыг чөлөөтэй
цутгах зэрэг нь алтан стандартын онцлог шинжүүд
байсан юм.
- 8.
Алтан девизийн стандартнь алт болон алтаар сольж
болох тэргүүлэгч валютууд дээр суурилж байсан
бөгөөд 1922 онд Генуэзийн эдийн засгийн олон улсын
бага хурлаас түүнийг батлан гаргасан юм.
Энэхүү стандарт нь валютын чөлөөтэй хэлбэлзэх
ханшийг сэргээснээрээ валютын харилцааг
тогтворжуулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэж
үздэг .
- 9.
1944 онд тохиролцсоныүндсэн дээр Бреттон-Будсын
валютын систем батлагдсан билээ.
Энэхүү системийн дагуу алт болон фунд стрилинг,
америк доллар гэсэн хоёр валют дээр суурилсан алтан
девизийн стандартыг хүлээн зөвшөөрсний
зэрэгцээгээр Олон улсын валютын сан (ОУВС),
Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк
(СБХОУБ) гэсэн олон улсын валют-зээлийн хоёр
байгууллагыг байгуулсан юм
- 10.
Бреттон-Вудсын систем 1971оныг хүртэл оршин тогтсон
бөгөөд энэ үеэс эхлэн долларыг алтаар солихоо больж,
валютын ханш эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагддаг
болсон юм билээ.
Харин 1976 онд ОУВС- ийн гишүүн орнууд Ямайкийн
Кингстон хотод болсон уулзалтаараа ОУВС-ийн дүрмийг
өөрчилсөн нь олон улсын валютын дөрөв дэх системийн
үндсийг тавьсан гэж үздэг юм.
- 11.
Энэхүү системийн дагууалт дэлхийн мөнгөний
үүргийг гүйцэтгэхээ больж, эрэлт, нийлүүлэлтийн
харьцаагаар тогтоогдсон үнээр дэлхийн зах зээл дээр
борлогдох болсон байна.
Мөн улс бүр валютын ханшаа тогтоох аргыг сонгох
эрхтэй болжээ.
- 12.
Валютын ханш гэдэгнь өөр орны мөнгөний нэгжээр
илэрхийлэгдсэн үндэсний мөнгөний нэг нэгжийн үнэ
юм.
Валютын ханшийг дотор нь худалдан авах ханш (
гадаад валютыг үндэсний валютаар банк худалдан
авах үнэ), худалдах ханш (өөрөөр хэлбэл, гадаад
валютыг үндэсний валютаар арилжих үнэ) гэж
ангилдаг.
2.Валютын ханш
- 13.
Энэ хоёр ханшнызөрүүг марж гэдэг бөгөөд түүний
нэг хэсэг нь валютын арилжааг зохион байгуулахтай
холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зориулагдаж,
харин үлдсэн хэсэг нь банкны ашиг болон үлддэг
байна.
Валютын ханш нь эрэлт, нийлүүлэлтээр
зохицуулагддаг учраас валютын эрэлт, нийлүүлэлтэд
нөлөөлдөг бүх хүчин зүйл мөн ханшинд нөлөөлдөг.
- 14.
Валютын ханшид инфляцийннөлөө их байдаг учраас
нэрлэсэн болон бодит ханш гэж зааглан авч үздэг.
Нэрлэсэн ханш нь нэг орны нэг нэгж валют бусад
орны хэдэн нэгж валютаар үнэлэгдэж байгааг
илэрхийлдэг.
- 15.
Харин валютын бодитханшийг тооцохдоо 2 улсын аль
алинд нь үйлдвэрлэгддэг тийм бараануудын
харьцангуй үнийг ашигладаг.
Өөрөөр хэлбэл, валютын бодит ханш нь тухайн оронд
үйлдвэрлэгдсэн тодорхой барааны нэг нэгж бусад
оронд үйлдвэрлэгдсэн мөн тийм барааны хэдэн
нэгжтэй тэнцүү вэ гэдгийг харуулдаг юм.
- 16.
Тухайн улсын валютынбодит ханшийг дараах
томъёогоор тооцдог:
𝐸 =
𝑒 ∙ 𝑃𝑑
𝑃𝑓
Е - Тухайн улсын валютын бодит ханш
е - Тухайн улсын валютын нэрлэсэн ханш
𝑃𝑑 - Тухайн барааны дотоодын үнэ, эсвэл тухайн улсын
үнийн ерөнхий түвшин
𝑃𝑓 - Тухайн барааны гадаад дахь үнэ, эсвэл нөгөө улсын
үнийн ерөнхий түвшин
- 17.
Валютын солилцооны хоёрянзын ханш байдаг.
Эхнийхийг нь чөлөөтэй хөвөгч ханш гэж нэрлэдэг.
Энэ тохиолдолд валютын ханш төрийн
оролцоогүйгээр, зөвхөн эрэлт, нийлүүлэлтийн
харилцан үйлчлэлээр тодорхойлогддог учраас уян
хатан байдаг.
Харин хоёр дахь тохиолдолд нь валютын ханшийг
төрөөс тогтоодог бөгөөд түүнийг тогтмол ханш гэж
нэрлэдэг юм
- 18.
3. Төлбөрийн тэнцэл
Аливааулсын бусад улс орнуудтай хийгдсэн
худалдаа, үйлчилгээ, орлого, урсгал шилжүүлэг,
санхүүгийн болон хөрөнгийн урсгалын орлого,
зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн
статистикийн тайланг “төлбөрийн тэнцэл ” гэнэ.
- 19.
Өөрөөр хэлбэл, тухайнхугацаанд Монгол улсаас
гадаад орнуудтай хийсэн бүх төрлийн төлбөр
тооцооны гүйлгээг нэгтгэн харуулсан статистикын
тайлан буюу макро эдийн засгийн үзүүлэлт юм.
Төлбөрийн тэнцэл эерэг үлдэгдэлтэй гарвал орлого
төлбөрөөсөө давсаныг, харин сөрөг үзэгдэлтэй байвал
олсоноосоо илүү зарлагадсаныг тус тус илтгэн
харуулдаг байна.
- 20.
- 21.
Урсгал тооцоо
• Энэнь экспорт, импорт, гадаад улсуудад төлсөн
хүүгийн цэвэр орлого болон цэвэр шилжүүлгийг
багтаадаг.
• Урсгал тооцооны тэнцэл нь цэвэр экспорт, хүүгийн
цэвэр орлого болон цэвэр шилжүүлгийн нийлбэр
байдаг.
- 22.
Урсгал тооцоо
Урсгал тооцоонь бодит секторт хийгдсэн
гүйлгээний нэгдсэн дүн байдаг ба дараах гурван
бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг.
- Худалдааны тэнцэл / цэвэр экспорт/
- Хүчин зүйлийн цэвэр орлого
- Урсгал шилжүүлэг
Урсгал тооцооны тэнцлийн гол хэсэг нь цэвэр
экспортод байдаг.
- 23.
Худалдааны тэнцэлд дарааххүчин зүйлс нөлөөлдөг
• Дотоод болон гадаадын бүтээгдэхүүн
үйлчилгээнээс авах хэрэглэгчийн таашаал
Зарим хүмүүс брендийн бүтээгдэхүүн хэрэглэх
сонирхолтой байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг
хэрэглэх таашаал их байгаа нь импортыг
нэмэгдүүлэх үндэс болдог тул худалдааны тэнцэл
алдагдалтай гаргахад хүргэдэг. Харин дотоодын
бүтээгдэхүүнийг хэрэглэгчид илүү таашаадаг бол
импорт буурсанаар худалдааны тэнцэл сайжирна.
- 24.
•Бүтээгдэхүүн үйлчилгээний дотоодынболон
гадаадын үнэ
Хэрвээ бүтээгдэхүүн үйлчилгээний дотоодын үнэ
өсвөл бусад улсуудын Монголоос авахыг хүссэн
бүтээгдэхүүний эрэлт буурах буюу экспорт
багассанаар худалдааны тэнцэл муудна. Харин
гадаадын үнэ өсвөл импортын эрэлт буурсанаар
худалдааны тэнцэл сайжирна.
- 25.
• Валютын ханш
Гадаадынвалютын ханш өсөх нь Монгол улсын
төгрөгөөр илэрхийлэгдэх импортын бүтээгдэхүүний
үнийг өсгөж гадаад валютаар илэрхийлэгдэх
экспортын бүтээгдэхүүний үнийг бууруулна.
Валютын ханш буурахад гадаад валютаар
илэрхийлэгдэх импортын барааны үнэ буурч ,
экспортын бүтээгдэхүүний үнэ өсөх тул худалдааны
тэнцэл муудна.
- 26.
•Олон улсын худалдааныбодлого
Худалдааны бодлого зөв сайн хэрэгжиж чадвал
худалдааны тэнцэл сайжрах боломжтой.
Жишээ нь импортын татварыг ногдуулах нь
худалдааны тэнцлийг муутгах ч хэрвээ дотоодын
үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулж, нэмүү
өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлж чадвал
худалдааны тэнцэл сайжирна.
- 27.
Хүчин зүйлийн цэвэрорлого
Энэ нь нэг талт мөнгөн урсгалын цэвэр дүн юм.
Өөрөөр хэлбэл Монгол улс руу орж ирж буй хүчин
зүйлийн орлогоос, гадаад улс руу гарч буй хүчин
зүйлийн төлбөрийг хассан зөрүү болно.
Хүчин зүйлийн орлого нь хөрөнгө оруулалтын ашиг
болон ногдол ашиг, үнэт цаасны хөрөнгө оруулалтын
хүүгийн орлого зэрэг болно.
- 28.
- 29.
Капитал тооцоо
Капитал тооцоогэдэг нь аливаа улсын гадаадын
хөрөнгийн зах зээл дэхь худалдан авалтаас тухайн
улсын хөрөнгийн зах зээлээс худалдан авсан дүнг
хассан зөрүү байна.
- 30.
Төлбөрийн тэнцэл хангагдахнөхцөл
Урсгал тооцоо болон капитал тооцоо нь бүтээгдэхүүн,
үйлчилгээний болон хөрөнгө санхүүгийн урсгалын
үлдэгдлийг харуулдаг.
Тухайн эдийн засгийн бусад эдийн засагтай хийсэн
нийт гүйлгээний тэнцэл хангагдахын тулд урсгал
тооцоо болон капитал тооцооны нийлбэр тэгтэй
тэнцүү байх ёстой.
- 31.