Saltar al contenido principal
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
МЕНЕЖМЕНТ - ВА305
Лекц 3
Үнэт цаасны зах зээл, мэргэжлийн
байгууллага
Хоёрдагч зах зээл дээр үнэт цаасыг хэрхэн арилжаалдаг вэ?
• Брокерийн зах зээл
• Дилерийн зах зээл
• Дуудлага худалдааны зах зээл
Брокерийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага:
Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт
цаасыг зуучлан худалдах, худалдан авах ажиллагааг явуулдаг.
Брокер болон түүний харилцагчийн хоорондын
харилцааг гэрээгээр зохицуулах бөгөөд брокерийн үйлчилгээ
үзүүлэх гэрээний стандарт нөхцөл, гэрээ байгуулах журмыг
Хороо тогтооно.
Брокер нь харилцагчийн даалгаварыг гэрээнд заасан
нөхцөл, шаардлагын дагуу, мэргэжлийн түвшинд гүйцэтгэх
үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл өөрчлөгдөхөөр бол энэ
тухай харилцагчид мэдэгдэж, даалгаврыг шинэчлүүлэх арга
хэмжээ авдаг.
Брокер нь харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг
мөнгөн хөрөнгө, үнэт цаас хадгалах эрх бүхий байгууллагад
тусгайлан нээсэн дансанд өөрийн мөнгөн хөрөнгө, үнэт
цааснаас тусад нь байршуулж ажиллана.
Энэхүү данс нь үнэт цаасны арилжааны төлбөр
тооцоог гүйцэтгэх зорилго бүхий үнэт цаасны арилжааны
данс байна.
Брокер нь харилцагчийн өмчлөл дэх үнэт цаас болон
мөнгөн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг харилцагч тус
бүрээр хөтөлж, бүртгэлийг тогтоосон журмын дагуу
харилцагчид танилцуулах үүрэгтэй.
Дилерийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага:
Дилерүүд нь өөрийн дансандаа төрөл бүрийн актив
худалдан авч, ашиг олох зорилгоор худалддаг. Худалдан
авсан үнэ ба худалдсан үнийн зөрүүнээс ашиг олдог.
Жишээ нь: Дилерийн захад арилжаа хийж буй “A”
компанийн хувьцааны талаарх мэдээлэл:
• Хөрөнгө оруулагчаас брокертоо худалдан авах захиалга өгсөн гэвэл
ямар үнээр арилжаалах вэ?
• Хөрөнгө оруулагчаас худалдах захиалга өгсөн гэвэл ямар үнээр
арилжаалах вэ?
• Хөрөнгө оруулагчаас $55.38-р худалдахаар хязгарлалттай захиалга
өгсөн гэвэр ямар үр дүнтэй байх вэ?
• Хөрөнгө оруулагчаас $55.38-р худалдан авахаар хязгарлалттай
захиалга өгсөн гэвэр ямар үр дүнтэй байх вэ?
Авах Зарах
$55.25 $55.50
Захиалгын төрлүүд
Хөрөнгө оруулагчидаас брокерт захиалга өгөхдөө дараах
захиалгыг ашиглана. Үүнд:
1. Зах зээлийн захиалга (Market Order )
2. Хязгаарлалттай захиалга (Limit Order)
3. Зогсоох захиалга (Stop Order )
Монголын үнэт цаасны зах зээлд оролцогчид
Үнэт цаас
гаргагчид:
• Засгийн газар
• Хувьцаат компани
• Бонд гаргагч
компани
Мэргэжлийн
байгууллагa:
• Монголын хөрөнгийн
бирж
• ҮЦТТТХТ
• Андеррайтер
• Брокер дилерийн
компани
• ХO-ын зөвлөх
• ХО-ын сан
Хөрөнгө
оруулагчид:
• Иргэд
• ААНБ
• Арилжааны
банк
Хөрөнгө оруулагч буюу
хувьцаа эзэмшигч
Брокер дилерийн компаниҮЦТТТХТ
Монголын хөрөнгийн бирж
• Хөрөнгө оруулагч нь үнэт цаас худалдан авах,
зарах захиалгыг БДК-д өгнө
• МХБ-ийн арилжаанд биечлэн оролцож,
харилцагчийн захиалгын гэрээг үндэслэн үнэт
цаас худалдан авах болон худалдах захиалгыг
биелүүлнэ.
• Үнэт цаасны арилжааг зохион байгуулж, хэлцлийг
баталгаажуулан ҮЦТТТХТ-д баталгаажсан
хэлцлийг хүргүүлнэ.
• Хөрөнгийн биржийн баталгаажсан хэлцлийг
үндэслэн хувьцаа эзэмшигчийн дансанд үнэт
цаасны бүртгэлийг хийж хадгална.
Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа
Хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулагчийн эрх
ашгийг бүрэн төлөөлж ажиллах, сангийн хөрөнгийг үр
ашигтайгаар өсгөн нэмэгдүүлэх зорилготой.
ХО-ын сангийн хөрөнгө НББ-ийн хувьд үүсгэн
байгуулагчдын хөрөнгөөс тусгаарлагдсан байх бөгөөд
сангийн хөрөнгийг кастодианы үйл ажиллагаа эрхлэх
тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад, эсхүл эрх бүхий
банкинд нээсэн тусгай дансанд хадгалуулна.
Үнэт цаас өмчлөгчийн өмчлөл дэх үнэт
цаасыг хадгалах, үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх
бусад эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлчилгээг
үзүүлэх ажиллагааг кастодианы үйл ажиллагаа гэнэ.
Хөрөнгө оруулалтын сан нь2 төрөлтэй
1.үнэт цаасаа бусдад худалдахаар байнга санал болгож,
эрэлтийн хэмжээгээр гаргадаг бөгөөд үнэт цаасаа эргүүлэн
худалдан авах үүрэг хүлээдэг буюу нээлттэй.
2.үүсгэн байгуулагчаас тогтоосон хөрөнгийн хэмжээнд
багтаан нийтэд санал болгох хэлбэрээр үнэт цаас гаргаж, зах
зээлийн үнээр худалддаг, өөрийн гаргасан үнэт цаасыг
эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэггүй буюу хаалттай.
Хөрөнгө оруулалтын зөвлөх:
Үнэт цаастай холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа,
үнэт цаас хэрхэн гаргах болон үнэт цаас хөрөнгө оруулалтын
чиглэлээр зөвлөгөө өгөх.
Андеррайтерийн үйл ажиллагаа
Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн
дээр түүний үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад
мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, үнэт цаас гаргагчийн үнэт
цаасны анхдагч зах зээлд худалдагдаагүй үлдсэн үнэт цаасыг
андеррайтерийн гэрээнд заасан хэмжээгээр худалдаж авах
зэрэг ажиллагааг андеррайтерийн үйл ажиллагаа гэнэ.
Андеррайтерийн үйлчилгээг дор дурдсан хэлбэрээр үзүүлж болно:
• үнэт цаасны танилцуулга бэлтгэх, үнэт цаасыг санал болгох
үнийг тодорхойлох;
• үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгосон бүх үнэт цаасыг
худалдан авах;
• хөрөнгө оруулагчид тухайн үнэт цаасыг танилцуулах замаар
түүнийг худалдахад шаардлагатай бүх хүчин чармайлт гаргах;
• үнэт цаасыг нийтэд санал болгосны дараа түүний
худалдагдаагүй үлдсэн хэсгийг бүхэлд нь худалдан авах;
• үнэт цаас гаргагчийн нийтэд санал болгосон үнэт цаасыг
худалдан аваагүй нөхцөлд тухайн үнэт цаасыг гэрээгээр
тохиролцсон үнээр худалдан авах баталгаа гаргах;
• өөрийн харилцагчид үнэт цаасыг танилцуулах, худалдах ажлыг
зохион байгуулах;
• гэрээнд заасан бусад нөхцөл.
Ашигласан материал
• Д.Төмөрбат “Хөрөнгө оруулалтын менежмент ба багцын онолын үндэс, УБ2012
• “Хөрөнгө оруулалтын шинжлэх ухаан” Орчуулгын ном УБ 2013
• Ноэл Аменк, “Багцын онол ба үр дүнгийн шинжилгээ” УБ2014
• Д.Моломжамц “Хөрөнгө оруулалт” УБ2008
• Д.Моломжамц “Хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинжилгээ” УБ 2007
• Charles L.Jones “INVESTMENT-ANALYSIS AND MANAGEMENT” Fourth Edition, 1993
• Frank J.Fabozzi “Bond Markets, Analysis and strategies” Third Edition
• Zvi Bodie, Alex Kane, Alan Marcus, Investments, international edition, 2014, ISBN-0-07-
123229-X
• Edwin J.Elton and Martin J.Gruber, Modern portfolio theory and investment analysis, 5th
edition, 2003
• Harry Markowitz, Portfolio Selection, The Journal of Finance, Vol. 7, No 1 (Mar.,1952), pp
77-91
• Harry Markowitz, Foundations of Portfolio Theory, Nobel lecture, December 7, 1990
• William F.Sharpe, Capital Asset Prices: A Theory of Market Equilibrium under Conditions
of Risk, The Journal of Finance, Vol. 19, Issue 3 (Sep.,1964), pp 425-442
• Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
• www.mse.mn
• www.mongolbank.mn
• www.legalinfo.mn